Аймгийн ИТХ-ын энэ удаагийн ээлжит II хуралдаан нэлээн онцлогтой болж байна. Учир нь аймгийн ИТХ-ын хуралдаанд Монгол улсын Засгийн газрын төлөөлөл оролцлоо. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн “Үйлдвэрлэл технологийн парк” байгуулахтай холбогдуулан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах” тухай асуудал хэлэлцэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Даваадорж, ШУТИС-ийн профессор Б.Чинзориг нар ирж оролцлоо.Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулна. Паркийн бүрэлдэхүүнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулна” гэсэн заалт орсон. Үүний дагуу МУ-ын Засгийн газрын 2021-05-05-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт буюу үйлдвэрлэлийн бүсэд уул уурхай-металлург-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зориулалтаар “Эрдэнэт үйлдвэр”-т тусгай зөвшөөрөл олгосон. Тухайн үйлдвэр байгуулахын тулд “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэлийн бүсэд 1217.4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шаардлагатай байгаа юм. Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор “ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ, ГАРГАХ, ТҮҮНИЙ ХЭМЖЭЭ, ЗААГИЙГ ТОГТООХ, АШИГЛАХ ЖУРАМ” гэж байдаг. Үйлдвэр технологийн парк байгуулагдсанаар 5 үйлдвэр шинээр байгуулагдана. Үүнд:1. Эмульс тэсрэх бодисын үйлдвэр2. Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах үйлдвэр3. Засвар механикийн заводын өргөтгөл4. Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр5. Хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулагдана. Эдгээр 5 төслийн нийт хөрөнгө оруулалт 1.83 их наяд төгрөг болно. Энэ 5 төсөл ашиглалтад орсноор эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн ашигтай ажиллана. Улсын болон орон нутгийн татварт 1.2 их наяд төгрөгийн орлогын төвлөрүүлдэг болно. Мөн дагалдах 30-50 үйлдвэр байгуулагдана. Эдгээр үйлдвэрүүдэд нийт 6000 орчим ажлын байр шинээр гарна. Эдгээр үйлдвэрүүдийг барьж байгуулахад байгаль орчинд хор нөлөөл байгатай хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглана. Үйлдвэрийг дагаж төмөр зам, 10.4 км даацын хатуу хучилттай зам, 5.5 км цахилгаан дамжуулах агаарын шугам баригдана. Усан хангамж бариутгах татуурга шинээр баригдана.Улсын төсвөөс бүтээн байгуулалтад зориулж 133.6 тэрбум төгрөг гаргах бөгөөд Эрдэнэт үйлдвэр ч мөн оролцоотой байна. Үйлдвэрлэл технологийн парк байгуулах судалгаа, ТЭЗҮ-г боловсруулахад одоогоор 50 гаруй эрдэмтэн судлаач ажиллаж байна. Үүний дараагаар байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулагдана. Мөн сүүлийн гурван жилийн турш тус паркийг байгуулахтай холбоотойгоор манай аймагт Экологийн даацын судалгаа хийгдэж байгаа бөгөөд ирэх оны эхээр дуусна. Тиймээс энэ удаагийн ИТХ-ын хуралдаан түүхэн асуудлыг хэлэлцлээ гэж хэлж болох талтай.



May be an image of 2 people, people sitting, people standing and indoor
May be an image of text

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.