1. Орхон аймагт гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор 1000 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа бөгөөд ИШС болон бусад асуудлыг шийдвэрлэх 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газраас олгох.2. Орхон аймаг цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд зарцуулсан 3 орчим тэрбум төгрөгийн өр үүсээд байгаа бөгөөд энэхүү 3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шадар сайдтай ярилцаж ирэх 7 хоногт шийдвэрлэхээр боллоо.3. Цэцэрлэгийн багш нарыг хоёр ээлжээр ажиллуулах саналыг дэмжив. Орхон аймгийн хэмжээнд нийт 278 цэцэрлэгийн багш ажилладаг. Цэцэрлэгийн багш нарыг 2 ээлжинд оруулан ажиллуулснаар анги дүүргэлт ихтэй, ачаалал өндөртэй ажилладаг багш нарын ажлын ачааллыг багасгах зорилготой юм. Нэг багшийн дундаж цалин 800,000 бөгөөд 2021 оны 9-12 сарын санхүүжилт болох 889,0 сая төгрөгийг Засгийн газар шийдвэрлэж өгөхөөр боллоо. Ирэх жилээс Боловсролын сайдын багцад шаардлагатай санхүүжилтийг тогтмол суулгаж байхаар боллоо.4. Гэр хорооллын айл өрхүүдэд цэвэр усны инженерийн шугам сүлжээг хүргэхэд шаардлагатай 80 тэрбум төгрөгийг шат дараатайгаар шийдвэрлэхээр боллоо

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.