
Аймгийн нутаг дэвсгэрт Коронавирус /Ковид-19/-ын халдвар гарч батлагдсан тохиолдлууд нэмэгдэж байгаатай холбогдуулан хөл хөдөлгөөнийг сааруулах хүрээнд үйлчилгээний байгууллагууд сагсны үйлчилгээ нэвтрүүлэхийг үүрэг болгосон аймгийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Баян-Өндөр сумын багуудын ажлын албатай хамтран 04.04 - 04.06ны өдрүүдэд хүнсний худалдаа, үйлчилгээний газар, үйлдвэр, тамхины бөөний төвүүдэд шалгалт хийлээ. Нийт 180 гаруй ААН-д хяналт шалгалт хийж зай талбайдаа тохирсон тоогоор сагсны үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хэвшүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх чиглэлээр хяналт тавин ажиллалаа. Эргүүл шалгалтын явцад илэрсэн 726 зөрчлийн 38%-ийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулах гүйцэтгэлийн хяналт болон хүнсний бус худалдаа, үйлчилгээний газар /үсчин, гоо сайхан, ломбард/-уудад 2021.04.07-ны өдрөөс хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байна.