Аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албад болон сумдын Засаг дарга нар аймгийн Засаг даргатай 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулж гарын үсэг зурлаа.        Энэ жилийн хувьд 2020 онд Засгийн газрын тогтоолоор байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг шинэчлэн батласан бөгөөд тэрхүү журмын дагуу хийгдэж байгаагаараа онцлог юм. Байгууллагын удирдлагууд бүтэн жилийн хугацаанд ямар ажлыг хийж хэрэгжүүлэх талаар энэхүү гүйцэтгэлийн гэрээнд тусгаж өгдөг.         Мөн Орхон аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөө болон байгууллагууд үйл ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлыг тусгагдсан байна. Түүнчлэн Аймгийн Засаг даргаас нийт 21 үүрэг чиглэлийг тус төлөвлөгөөнд нэмж тусгах үүрэг өгчээ.            Гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулах үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал нар оролцлоо. Ковид 19 цар тахлаас шалтгаалан нээлтийн үйл ажиллагаа цахимаар болсон юм.  Үүний дараа байгууллагын дарга, удирдлагууд хуваарийн дагуу ирж аймгийн Засаг даргатай гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө байгууллаа.          Тус үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга С.Батжаргал үг хэлсэн.  Тэрээр төрийн албаны тухай хууль тогтоомжийг мөрдөн, төрийн албан хаагчийн сахилга батыг сахин ажиллах чухал хариуцлага бидэнд оногдсон гэдгийг байгууллагын удирдлагуудад хандан хэллээ.      Мөн иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй, чанартай үзүүлж, төрийн бодлого шйидвэрийг сахин биелүүлэх үүрэгтэй гэдгийг санууллаа. Түүнчлэн төрийн албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллах шаардлагатай бөгөөд төрийн байгууллагын нэгдсэн байр барих ажлыг эхлүүлэх талаар мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн төв

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.