Улсын гуравдугаар төв эмнэлэгт зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулах ажил явагдаж байна

“Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагааг зохион байгуулах” Эрүүл мэндийн сайдын А/159 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд 2021 оны 03 сарын 31-ний өдрөөс тус эмнэлэгт коронавируст (Ковид-19) халдварын эсрэг АНУ-ын Пфайзер, ХБНГУ-ын Бионтек компаниудын хамтарсан “Комирнати” вакцинаар тархвар судлалын заалтаар бөөрний архаг дутагдлын улмаас гемодиализ эмчилгээнд хамрагддаг иргэдийг вакцинжуулах ажлыг хийж эхэллээ.

03 сарын 31-ний өдөр зорилтот бүлгийн нийт 176 иргэд вакциндаа хамрагдаад байна. Вакцинжуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа төдийгүй вакцин тариулсан иргэдэд онцгой анхаарал татсан урвал, хүндрэл гараагүй байна.  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.