May be an image of map

Өнөөдөр Сүхбаатар дүүргээс сонгогдсон гишүүдийн хамт шар усны үерийн улмаас орж, гарахад ч хүндрэлтэй болоод байгаа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны оршин суугчидтай биечлэн уулзаж, үерийн далангийн сувгийг нэн яаралтай чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.Бэлх, Сэлхийн амны усны ундарга энэ жил урьд жилүүдийнхээс ихэссэний улмаас оршин суугчид явган болон автомашинтай зорчиход хүндрэл үүсч ,зарим газар хашаа гэрлүүгээ орох ,гарах гарцгүй, усанд автсан хашаа гудам олон болж цаашлаад айлуудын жорлонгийн бохир үерийн устай нийлж амьсгалах аргагүй болгож байгаа тухай ярилаа.Нийслэл,дүүргийн холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авахаар болж эхний ээлжинд сувгийг чөлөөлснөөр үерийн усны урсацыг сайжруулж, Бэлхийн 45-49 дүгээр гудамж, Гүнжийн 44 дүгээр гудамжны үерт автсан 100 гаруй айлын хашаа хороо, 00 руу урсаж буй хүндрэлийг арилгаж улмаар цаашид шат дараатай арга хэмжээ авахаар боллоо .Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга байгууламжийн газар болон 18 дугаар хорооны Засаг даргийн ажлын алба хамтран ажиллалаа.Энэ хавар, зун ийм хүндрэлээс сэргийлэхийн тулд 18 дугаар хороонд 600-700 метр суваг ухах ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна.

Сэтгэгдлүүд

  1. 19р хороо ГООДОЙ руу нэг очно байгаа тэнд жинхэнэ шар усны үер болход юу ч үлдхээргүй байдал үүсээд байна даа!!!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.