ОРХОН АЙМАГТ ВАКЦИНЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
Орхон аймагт коронавирусын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн даруйд Орхон аймгаас сонгогдсон Их хурлын гишүүн Д.Батлут Монгол Улсын Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдад хүсэлт тавьж эхний удаад Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 2000 хүн тунг авах боломж бүрдсэн.
Өчигдөр буюу 3-р сарын 25-26нд шилжих шөнө ЭМГ болон Цагдаагийн газраас уг вакциныг тээвэрлэн Орхон аймагт авчирсан юм.
Аймгийн Онцгой комисс вакцинжуулалтын ажлыг яаралтай зохион байгуулж өнөөдөр 15:30 минутаас голомтод ажиллаж байгаа алба хаагчдадаа вакцины эхний тунг хийж эхэллээ.
28 хоногийн дараа вакцины 2-р тун хийгдэх ажээ.
Хот тохижуулах газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, МХГ, Ариутгалын байгууллагын ажилчид, Шуурхай штабын ажилтан алба хаагчид эхний удаад хамрагдах бөгөөд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т 250 тун вакциныг олгохоор болсон байна.
Одоогийн байдлаар 10 гаруй албан хаагчдад хийсэн байгаа бөгөөд өнөөдөр 60 гаруй хүнд хийхээр төлөвлөөд байна. Вакцинжуулалт 2-3 өдөр үргэлжилнэ.
Мэдээллийн төв










198Онон Төртогтох and 197 others
29 Comments
69 Shares

Like



Comment


Share

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.