
"Монголын Ноос Ноолуурын Холбоо"-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг ноолуурын салбарын өнөөгийн нөхцөл байдал, энэ салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, цаашид дэлхийд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарах асуудлаар үйлдвэрлэл эрхлэгч нарыг төлөөлөн танилцуулга хийж, санал хүсэлтээ уламжилсан юм.
Түүнчлэн хууль эрх зүйн таатай орчныг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх, хүний нөөц зэрэг тулгамдаж буй асуудлаар санал солилцож, ноолуурын салбарт ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцан УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд ойрын үед уулзалтыг дахин зохион байгуулж нэн тэргүүнд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх, улмаар Ерөнхий сайдтай бүрэлдэхүүн уулзахаар ярилцаж тохирлоо.





