Өглөөний сэргээш цуврал контент #28: Төмөрбаатарын ОЧИРХҮҮ

Төгссөн сургууль:

Санхүү, эдийн засгийн коллеж, ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистикийн дээд сургууль
Мэргэжил:

Нягтлан бодогч-Эдийн засагч

Ажилласан туршлага:

1993 онд Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсээс ажлын гараагаа эхэлж 29 дэх жилдээ амжилттай ажиллаж байна. Нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, Товчооны дарга, Тэргүүлэх нягтлан бодогчоор ажилласан.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:

АНУ-д хэлний курсэд суралцаж, Англи, Австрали, Сингапурт мэргэжил дээшлүүлсэн

Чин хүсэл:

Залуусын хоттой хувь заяагаар холбогдсон тэрээр Эрдэнэтийн гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудад хотоо хот шиг, үйлдвэрээ үйлдвэр шиг өвлүүлэх чин хүсэлтэй. Тиймдээ мэргэжлийн зүгээс өөрийн чадах бүхнийг хийнэ гэж сэтгэлдээ тод тамга дарсан. 

-“Монгол цэргийн өдөр”-өөр Ерөнхий захиргааны бүсгүйчүүдээс хамгийн олон талархалын захиа, мэндчилгээ авсан хүн нь та байлаа. Сэтгэгдлээ хуваалцвал?

-Манай хэлтсийн бүсгүйчүүдээс мэндчилгээ ирснийг хүлээн авлаа. Сайхан санагдсан. 

-Таны амьдралдаа баримтладаг зарчим?

-Даруухан байх.

-Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ, таны амьдралын сэргээш?

-Эрт босох дадлыг өөртөө хэвшүүлсэн. Дасгал хөдөлгөөн, өглөөний цай л өдөр бүрийн сэргээш болдог доо.   

-Цахим ном гэхээр аль төрлийнх вэ?

-Сүүлийн үед мэргэжлийн гэхээс илүүтэй Монголынхоо түүх соёлыг уламжилсан түүхэн ном, зохиол уншихыг илүүд үзэж байна.

-Хүмүүс хөгжих, шинж дадалд суралцахыг эрмэлздэг. Таны хувьд юуг шимтэн судалж, суралцаж байна вэ?

-Цахим арилжаа, криптовалютын зах зээлийг сонирхож эхэлсэн. Бид хүссэн хүсээгүй дэлхий цахим ертөнц рүү шилжчихлээ. Энэ хурдаас хоцрохыг хүсэхгүй байна.

-Та ойрын хугацаанд ямар ажил амжуулахаар төлөвлөж байна вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийгдэх “Өртгийн бүртгэлийг сайжруулах төсөл” дээр ажиллаж байна. Бидний тооцоолсноор төслийн үр дүнд өртөг бодитой тооцогдож, үнэн зөв гардаг болно.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.