Монгол эх орныхоо үүх түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, ёс заншил, өв уламжлалаа хүндэтгэн дээдэлж ирсэн эрхэм хүндэт казак түмэндээ НАУРЫЗын баярын халуун мэндийг дэвшүүлье.

НҮБ-ын ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаараа Наурызын баярыг олон улсын баяр болгон зарласан нь хүн төрөлхтөн та бүгдийн соёл уламжлалд гүн хүндэтгэлтэй хандаж ирсний илэрхийлэл юм. Түүнчлэн ЮНЕСКО-гоос энэ баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв” хэмээн бүртгэсэн нь хамтдаа бахархан алдаршуулах эрхэм зорилгын үнэ цэн билээ.

Иймд өвөл цагийн хатуу бэрхийг өнтэй давж, урин хаврын шинэ эхлэл бүхэнтэй учран золгосны бэлгэдэл ШИНЭ ӨДӨР-ийн баярын мэндийг та бүхэндээ дахин хүргэхийн ялдамд дэлхий нийтээр тархсан коронавирусын халдвараас сэргийлж, цахим ёслолд уриалж байна.

Дэлхий даяар тархсан титэмд вирусын халдвараас ахмад настан, хайртай бүхнээ хамгаалах нь бидний эн тэргүүний үүрэг бөгөөд зайнаас мэндчилж, цахимаар золгож, ирэх жилүүдийн ШИНЭ ӨДӨРүүдтэй элэг бүтэн, эвтэй найрсаг учран золгохын ерөөе.

Ак мол болсын ! Наурыз кутты болсын!

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.