Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зохион байгуулагдсан "Ярилцъя-шийдье" арга хэмжээний үеэр Булган сумын 3 дугаар багийн иргэн 9 хүүхэдтэй М.Цэрэнхандад амласан ёсоор өнөөдөр гэрийг нь гардуулж өглөө. Үртэй хүн жаргаж, үндэстэй мод цэцэглэнэ гэдэг. "Өргөө гэрээ өнгөтэй өөдтэй авч явж, үр хүүхдүүдээ сайн хүн болгож өсгөнө өө" гэж хэлсэн түүний үгийг сонсох урамтай байлаа. Мөн энэ өдөр шинэ гэрийг нь хөлдөөгчөөр мялаасан "Эрдмийн Өргөө" цогцолбор сургуулийн хамт олон, хүнсний болон ахуйн хэрэглээний тусламж үзүүлсэн "Улаан загалмай"-н хороо, гэр, хашааг нь барих ажлыг гүйцэтгэж байгаа Булган сумын ЗДТГ, "Булган Мээж" ОНӨХК-ий хамт олонд талархал дэвшүүлье.Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.