Бид улс орныг хэрхэн хөгжүүлэх вэ, ямар концепцоор яаж хөгжүүлэх вэ, хэрхэн дэлхийн жишигт хүрсэн хүчирхэг баян улс болох вэ гэдэгт бодлогын уралдаан дэвшүүлэх ёстой. Үзэл санааны ялалтыг авчирч чадна.Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ардчилсан үзэл санааг хамгаалахын тулд Ардчиллыг хүн болгонд хүртээмжтэй болгохын тулд иргэн болгоныг сайн нөхцөлтэй, эрүүл мэндийн зөв тогтолцоотой, боловсролын зөв тогтолцоотой, орлоготой, баян, шударга байлгахын тулд бид энэхүү сонгуульд заавал хамтдаа ялах учиртай.Улс төрийн орчинд хүчний тогтвортой харилцаа маш чухал байдаг. Аль болох бага савлах, аливаа зүйл өөрийн зөв балансыг олох нь өөрөө хамгийн чухал.

Аливаад сэтгэл хөдлөл, хувийн үзэмжээр хандахаас зайлсхийж, шинжлэх ухаан, судалгаанд түшиглэн ажиллах нь хамгийн чухал. Иймээс 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнд нөлөөлсөн хүчин зүйлсийн судалгааг санхүүжүүлэн хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар улсын хэмжээнд хийлгэсэн. Миний бие Ардчилсан намыг ялагдалд хүргэсэн гол хүчин зүйлсийг тогтоосон энэхүү судалгааны дүгнэлт, намынхаа гишүүдийн нийтлэг санал бодолд үндэслэн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан билээ. Алдаагаа зөв бодитой дүгнэн ярилцаж, буруугаа хүлээж, бас засч чаддаг байх нь бидний цаашдын амжилтын чухал үндэс болно

