Гадаадын иргэн, харьяатаас газраас “COVID-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй холбоотой дараах хүсэлтийг https://evisa.mn/ цахим сайтаар дамжуулан хүлээн авч байна.
Тодруулбал, 
A2, T, HG, S1, SH, O хэлбэрийн зөвшөөрөлтэй гадаадын иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хугацаа сунгуулах
GB1, H1, H2, H3 хэлбэрийн зөвшөөрөлтэй гадаадын иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн хугацаа сунгуулах
GB2 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл шинээр авах болон хугацаа сунгуулах
H5 хэлбэрийн зөвшөөрөлтэй гадаадын иргэний хугацаа сунгуулах
Онлайнаар хүсэлт гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
https://evisa.mn сайтад хандан “оршин суух” цэс рүү нэвтэрч, өөрийн ашиглаж буй цахим хаяг, утасны дугаараар бүртгүүлэх
Хүсэлт гаргахдаа баримт бичгийн бүрдлийг сайтар хангаж, мэдээллээ үнэн зөв мэдүүлэх
A2, T, HG, S1 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хугацаа дуусахаас ажлын 5 өдрийн өмнө гаргах
GB1, GB2, H1, H2, H3, H5 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гаргах.
Баримт бичгийн бүрдэл хангаагүй, дутуу, худал мэдүүлэг өгөх нь таны хүсэлтийг буцаах, шийдвэрлэгдэх хугацаа хойшлох шалтгаан болохыг анхаарна уу.
Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.