Улсын онцгой  комисс өнөөдөр хуралдаж нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоох, эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар хоёрдугаар сарын 11-22 хүртэл 11 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргажээ. Хөл хорио тогтоосон хугацаанд ажиллах шаардлагатай байгууллагын ажилтнууд QR кодоор замын хөдлөгөөнд оролцох юм.

УОК-аас гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд оруулах бөгөөд Засгийн газраас эцэслэн шийдэх юм. Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс УОК-оос гаргасан шийдвэрийн талаар удахгүй мэдээлэл хийх аж. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.