Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй утсаар ярьж, Гадаад харилцааны сайдын албанд томилогдсонд нь баяр хүргэв.

Сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж буйд сэтгэл өндөр буйгаа илэрхийлээд цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа нотлов.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.