ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“ Сүүлийн 24 цагт 15897 хүнд шинжилгээ хийхэд 27 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын давтан шинжилгээ болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны шинжилгээнээс илэрсэн байна.
Улаанбаатар хотод өвчлөлийн тоо 1024, улсын хэмжээнд кластер өвчлөл 1350 болсон байна. Сүүлийн 24 цагт 21 хүн эдгэрч гэртээ харьсан байна. Улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 1859 болсноос 1392 /75%/ нь эдгэрч, одоо 454 хүн эмчлэгдэж байна. Эмчлүүлэгчдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд нэг, хүндэвтэр 76, хөнгөн 376 байна.
Улаанбаатар хотод хамгийн идэвхтэй байгаа голомт нь:

-СБД-ийн 8 дугаар хороонд байршилтай GB тауэрт байрладаг банк бус санхүүгийн байгууллагын голомт үргэлжилж, нийт 25 хүн өвчлөөд байна.
-СБД-т Бэлхийн гудамжинд байрладаг гутлын цехтэй холбоотой голомтод 22 тохиолдол бүртгэгдсэн.
-Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын Содон хороололд байрладаг супермаркетаас 9 хүнээс халдвар илрээд байгаа.
Шинээр илэрсэн тохиолдлууд Дарь-Эхийн нийтийн байр,
БЗД-ийн 17 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас мөн халдвар гарсантай холбогдуулан 100 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байгаа.
13 дугаар хорооллын Оюутны хотхоны дэргэд байрладаг “Нүүдэлчин” хоолны газарт халдвар гарч, үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ хоолны газраар сүүлийн 7 хоногт үйлчлүүлсэн бол шинжилгээ өгөхийг зөвлөж байна”гэж мэдэгдлээ.


Улаанбаатар хотод идэвхтэй 30 гаруй голомт байгаа учраас иргэд халдвар хамгаалалтыг дэглэмийг сайтар баримталж, олон хүн цугларсан газраар явахгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.