ХАРЗНЫ УСАНД ОРОХЫН УТГА УЧИР – Мэдээллийн хөтөч

Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж биеийг сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны энд тэнд бөглөрсөн бөглөөсийг арилгаж, хүний биеийн зарим хэсэгт бий болсон үхжилтийг сааруулж, сэргээж өгдөг юм . Харзны хүйтэн усанд орох нь эмэгтэй хүний арьс болон суларсан булчинг чангаруулж, тураадаг . Монголчууд усны эмчилгээний гайхамшигт чанарыг эртнээс мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн ард түмэн бөгөөд Монголчууд Намарын дунд сарын 15-наас урсгал ус рашаан болж, таван махбодийг эмчилдэг гэж ярьдаг. Рашаан ус хүртэж биеэ эмчилдэг хүмүүс намар өөрийн өвчин шаналлыг арилгахаар рашаан усанд их явдаг нь дээрх үгийг батална. Мөн Хүний биед орших элдэв өвчний нянгууд 42 градусын халуун шууд үхдэг. Гэхдээ хүний бие хэзээ ч 42 градус халдаггүй.Өвөл харзны усанд ороход огцом хүйтнээс хамгаалах рефлексээрээ хүний биеийн халуун 60 градус хүрч эрүүлжих порцесс явагдаж элдэв нянгууд үхдэг... Харзны усанд ороход танд зориг л хэрэгтэй. Харзны усанд та тогтмол орсноор дараах өвчингөөс урдчилан сэргийлж эдгээх боломжтой.Бөөрний дутагдалтай, Астамтай, Хорд хавдартай гэх зэрэг олон олон төрлийн өвчнөөс урдчилан сэргийлж мөн идгээх боломжтой. Гол мөрний усанд нар, сар, од эрхэсийн гэрэл байнга ээлжлэн тусч байдаг. Өглөөгүүр азоны давхарга хөр­сөнд бууж байга­лийн, од эрхэсийн гайхамшиг усанд шингсэн байдаг . Хүн байга­лийн гол усанд орсноороо хүн байгальд өөрийгөө цэвэрлэж, бай­галь эхийн хүчийг өөртөө шингээж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож болно. Хүмүүс харзны усанд орно гэхээр учиргүй хүйтэн усанд хэвтээд байх юмшиг санадаг. Зөв орно гэдэг өөр байдаг. Буруу орвол таны шүрмэс татна, даралт эхэснэ. Бэлдэж ирэх зүйлс:-Усанд орох хувцас, гарж ирээд солих хувцас-Уснаас гарч ирээд биеээ арчих алчуур. -Нөмрөг-Таавчиг- Зузаан ноосон малгай-Зузаан оймсХарзны усанд орчоод архи согтууруулах зүйл болон тамхи хэрэглэж болохгүй.Зарим хүмүүсийн дунд нэг буруу ойлголт байдаг тэр нь архи ууж биеээ халааж орох эсвэл гарсан хойноо архи ууж биеээ халаана гэдэг энэ бол буруу юм гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.