Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Эксим банк хооронд байгуулсан “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд багтаан барьж байгуулах, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилгоор “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийн төсөл УИХ-ын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганаар батлагдсан.

Хуулийн төслийг ХЗДХЯ, СЯ, УУХҮЯ, АМГТГ, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг боловсруулж, Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-ын чуулганаар нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүний дагуу УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан ажлын хэсэг байгуулж,  тухайн хууль болон дагалдан гарах хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар амжилттай хэлэлцүүлэн батлууллаа.

Энэхүү хууль батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой, тэдгээрийн үндсэн технологийн болон дагалдах байгууламжийн бүтээн байгуулалтад олон улсын норм, дүрэм, журам, стандартыг гэрээнд заасан хэлээр хэрэглэх, зураг төслийг боловсруулах, баталгаажуулах, зураг төсөлд магадлал хийх, барилгын ажилд хяналт тавих, ашиглалтад хүлээн авахүйл ажиллагааг хөнгөвчлөх, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох, Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь газрын тосны хэтийн төлөв бүхий талбайд “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г байгуулж түүхий эдийн хангамжийг тогтвортой байлгах зэрэг эрх зүйн орчин бүрдэж байна.

УУХҮЯ, ГАЗРЫН ТОСНЫ БОДЛОГЫН ГАЗАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.