Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Германы Гадаад хэргийн яамны Ази-Номхон далайн газрын Ерөнхий захирлын орлогч Яспир Вийктэй цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд Ковид-19 цар тахлын үе дэх нөхцөл байдал, Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, зарим салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэхийн чухлыг талууд тэмдэглээд эдгээр асуудлыг энэ оны 5 дугаар сард болох Монгол, Германы Засгийн газар хоорондын хамтарсан Ажлын хэсгийн хуралдаанаар ярилцахаар тогтов.

Мөн бүс нутгийн хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл солилцсоны зэрэгцээ олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцан дэмжлэг үзүүлж ажиллах талаар санал солилцов.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалтыг  2021 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцов.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.