Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв нь өдөрт 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд харьяалал харгалзахгүй улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг.
Тус төв нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нотолгоонд тулгуурласан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах төрөлжсөн мэргэжлийн гурав дахь шатлалын тусламж үзүүлэх үндсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
ХНХ-ын Дэд сайд С.Зулпхар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болон хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай нарийвчлан танилцаж тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд санал солилцож, чиглэл өглөө.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.