Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.01.26/ мэдээлэл хийлээ.

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж энэ удаад зайн сургалт буюу цахим, теле хичээлийн хэлбэрээр явуулна”гэж мэдэгдлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.