Өчигдөр 11 цагийн мэдээллээс хойш 12039 хүнд PCR шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 2 нь ХӨСҮТ-ийн ажилтан, эмч ариутгагч байна. Бусад нь кластер голомтоос гарсан тохиолдлууд байна.

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нийтийн байрнаас 7 тохиолдол илэрлээ. Бэлх, Дамба орчим гэсэн үг. Бусад нь ажиглан тусгаарлалтын байрнаас коронавирус илэрчээ.  

Нийтийн байранд бүртгэгдэхээс гадна хэд хэдэн гудамж хороололоос бүртгэгджээ. Үүний эх үүсвэр нь 1 гэр бүлийн 3 хүн үсчинд үсээ засуулснаас болжээ. Уг үсчинд 17-ны өдөр үсээ засуулсан бол үсчинээс 18-ны өдөр коронавирус халдвар авсан нь баталгаажсан байна.  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.