Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан БНХАУ-ын иргэдийг буцаах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, он гарсаар 503 иргэнийг эх оронд нь буцаалаа. Тодруулбал, эдгээр иргэд нь өнгөрөгч оны 9, 10 дугаар сард бүтээн байгуулалтын салбар буюу барилга угсралт, уул уурхай, авто замын салбарын 11 аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхлэх визээр орж ирээд байсан юм.

Ковид 19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тухайн ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа нь зогссон тул дээрх иргэд ямар нэгэн зөрчилд холбогдолгүйгээр хуулийн хугацаанд ийнхүү эх орондоо буцлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.