2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 6946 хүн нэвтэрчээ.

Тухайлбал 1883 тээврийн хэрэгслээр 3520 зорчигч хот руу нэвтэрч, 1608 тээврийн хэрэгслээр 3426 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 84 ажилтан үүрэг гүйцэтгэлээ.

Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 28 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 200.597 автомашины 479.911 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.