2021 оны 01-р сарын 24-ний өдрийн байдлаар

Нийслэлийн хэмжээнд доорх найман байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо.

- БГД: 12-р хороо 19-р байр

- БГД: 25-р хороо Голденпарк 303

- БЗД: 26-р хороо Баянмонгол 416

- БЗД: 2-р хороо 4,5-р хэсэг

- СХД: 8-р хороо 50 айлын орон сууц

- СХД: 29-р хороо 141-р байр

- СБД: 3-р хороо 45-р байр

- СБД: 12-р хороо Хангайн 20-778б тоот дахь нийтийн байр

Эдгээр байршилд холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байгаа юм. 

Улаанбаатар хотын хэмжээнд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилсэн хэвээр байгаа бөгөөд Коронавируст /Covid-19/ цар тахлын голомтууд бүрэн хумигдаагүй, эрсдэл маш өндөр хэвээр байна. Тиймээс иргэд шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна. Мөн гэрээсээ гарсан нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, зорчилт хөдөлгөөний QR бүртгэлээ тогтмол хийх шаардлагатай. Ингэснээр иргэн та үүргээ биелүүлж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахад хувь нэмрээ оруулах юм.

Коронавируст /Covid-19/-ийн ерөнхий шинж тэмдгүүд илэрсэн нөхцөлд иргэн та өөрийгөө яаралтай тусгаарлаж, холбогдох байгууллагуудад мэдэгдэх үүрэгтэй.  Энэ тохиолдолд 119 тусгай дугаарт холбогдон заавар, зөвлөгөө, мэдээлэл аваарай.

Хамтдаа хариуцлагатай байцгаая.

 Нийслэлийн онцгой комисс

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.