Чингэлтэй дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” биелүүлж 2020 оны ажлаараа хамт олноо хошуучлан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган ажилласан Засаг даргын Тамгын газар, Хороод, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдыг Чингэлтэй дүүргийн 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж өргөмжлөл, шагналыг гардууллаа.Өргөмжлөл, шагналыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл,  Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар нар гардуулсан бөгөөд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нийт ажилтан, албан хаагчдад баяр хүргэж 2020 оны амжилтаа бататгаж ,2021 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж иргэдийнхээ хөгжлийг дэмжсэн олон талт ажлуудыг зохион байгуулахыг хүсэн ерөөлөө.Чингэлтэй дүүргийн 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-аар дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Т.Идэрцагаан, Засаг даргын тамгын газрын цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер хошууч Д.Оюунчимэг, Дүүргийн татварын хэлтэсийн дарга Б.Бат-эрдэнэ, "Шэжиддуг" өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Цэрэндолгор, "Тохижилт үйлчилгээ ХХК" захирал Э.Ганчимэг, "Улаан загалмайн хорооны" дарга Н.Ганчимэг, "Дүүргийн газар зохион байгуулалтын албаны" дарга Н.Оюунбилэг, "Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын Улсын ахлах байцаагч" Х.Мэндсүрэн, "ЭМТ, Хайлааст салбарын" эх барих эмэгтэйчүүдийн кабинетын сувилагч Д.Энхтуяа, Засаг даргын "Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны" туслах ажилтан Д.Өсөхбаяр, "9 дүгээр хорооны" зохион байгуулагч Х.Жавзанпагма, "8 дугаар хорооны" нийгмийн ажилтан П.Ариунтуяа, "10 дугаар хорооны" 5 дугаар хэсгийн ахлагч Д.Мөнхжаргал, "Онцгой байдлын хэлтэс" автын инженер Ч.Мөнхтөр, "Цагдаагын 1 дүгээр хэлтэс" Нийгмийн хэв журам хамгаалах тасгийн уридачилсан сэргийлэх аэил хариуцсан ахлах байцаагч Цагдаагийн ахмад А.Нансалмаа," Цагдаагийн 2 дугаар хэлтэс", Зуслан дахь Цагдаагийн тасгийн дарга Цагдаагийн дэд хурандаа Б.Ганзориг, "Замын Цагдаагийн хэлтэс" зохицуулагч, Цагдаагийн дэслэгч П.Цэрэндорж, "Дүүрэг дахь Улсын бүртгэлийн хэлтэс", Иргэний Улсын бүртгэлийн Тасгийн дарга Улсын ахлах бүртгэгч М.Мөнхгэрэл, нар шалгарлаа...

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.