ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 1 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишраг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Тогтвортой хөгжлийн төлөөх олон талын оролцоотой платформ байгуулах асуудал болон Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийх ажлын талаар харилцан мэдээлэл солилцов.

20 жилийн өмнө буюу 2001 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зудын гамшгийн хор уршгийг арилгахад НҮБ-ын албан ёсны үнэлгээ хийх зорилготой хүмүүнлэгийн үйлсэд оролцож яваад Увс аймгийн Малчин суманд болсон МИ-8 нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байгаагаа талууд илэрхийлсэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.