Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны албан хаагчаас “Covid-19”-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул одоогийн байдлаар тус хорооны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.

Иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин мөрдөж, гэрээсээ гарахгүй байхыг БЗД-ийн Онцгой комиссоос зөвлөлөө.

ӨНӨӨДРӨӨС: Баянзүрх дүүргийн таван цэг цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж, халдвар хамгааллын дэглэмийн дор иргэдээс PCR шинжилгээг авч байна.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.