136962662_2537532086371299_8480344604975744040_n-6yafi18qimlnebytiy91h3czhoeewmaeb5ffph5kv28.jpg
Монгол Улс дахь БНХАУ-аас хөрөнгө оруулагчдын Зун-Хуа нийгэмлэгээс Налайх дүүргийн Онцгой комисст 20 сая төгрөгний үнэ бүхий эмнэлгийн хамгаалалтын хэрэгслийг хандивлалаа.
Тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал н.Далангурван тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар, Шуурхай штабын ахлагч Х.Анхбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал, ОБХ-ийн орлогч Ж.Энхтөр нар хүлээн авч уулзаж, дүүргийнхээ нийт иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж ажлын амжилт хүссэн юм.
Тус нийгэмлэгийн гишүүн компаниуд болон тэдгээрийн ажилчид, сайн дурын иргэдийн оролцоотойгоор хандивын аян өрнүүлж 150 сая төгрөгийн мөнгөн хандив хуримтлуулсан байна. Түүнчлэн хуримтлалаараа эрүүл мэндийн стандартад нийцсэн эмнэлгийн хэрэгслүүд болон N95 маск, нэг удаагийн амны хаалт, мэс заслын халат, бээлий, малгай зэргийг хандивлалаа гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.