Иргэдийн цахилгааны төлбөрийг хөнгөлөх шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан УБЦТС ТӨХК 7004-7004 утаснаас гадна хэрэглэгчийн санал, хүсэлтийг хүлээн авах нэмэлт дугааруудыг цагийн хуваарийн  дагуу ажиллуулж эхэлжээ. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, Төв аймаг, зуслангийн хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авах юм байна.
Нэмэлт дугаарууд нь ажлын өдөр 09:00-18:00, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байх аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.