Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2020 оны ажлаа дүгнэн тайлангаа цахимаар хэлэлцэж, 2021 оны зорилго, зорилтуудаа тодотголоо.
Цахим тайлангийн хуралд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ц.Анхбаяр, нийслэл дүүргийн цэргийн штабын бие бүрэлдэхүүн оролцлоо. Хурлын эхэнд Нийслэлийн Цэргийн штаб 2020 онд тавьсан зорилго, зорилтуудаа хэрхэн биелүүлж, ололт амжилттай ажилласан талаарх тайланг цахим хэлбэрээр танилцуулж 2020 оны ажилд хяналт шалгалт хийж, үнэлгээ өгснөө танилцууллаа.
Дүүргүүдийн Цэргийн штабуудын 2020 оны үйл ажиллагааны дүнгээр Хан уул, Баганхангай, Багануур дүүргүүдийн Цэргийн штаб бүрэн хангалттай үнэлэгдлээ. Нийслэлийн Цэргийн штабын 2020 оны ажил мэргэжлийн аваргаар Баянзүрх дүүргийн Цэргийн штабын дарга хурандаа С.Амартогтох, Багахангай дүүргийн Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, ахмад Б. Отгонжаргал, Хан Уул дүүргийн Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдлын офицер, хошууч Н.Цэцэгбал, Сүхбаатар дүүргийн Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч И.Нямсүрэн, Баянгол дүүргийн дайчилгааны офицер, дэд хурандаа С.Бүдрагчаа Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын шуурхай байдлын ахлагч, сургагч ахлагч С.Цэндзэсэм нар шалгарлаа.
Цэргийн штабаас 2020 онд “Хууль тогтоомж, иргэн-Цэргийн харилцааны жил”-ийн зорилго дэвшүүлж хэрэгжилтийг бүрэн ханган ажилласан бол 2021 оныг “Төрийн батлан хамгаалах үйлчилгээ-Цахим шинэчлэл”-ийн жил болгон дараах зорилтыг дэвшүүлээд байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.