Төрөөс Тусгай зөвшөөрөл авна гэдэг нь төрөөс үйл ажиллагаа эрхлэх өндөр шаардлагыг хангаж

Зөвшөөрөл авна гэсэн үг юм. Ингэснээр хэрэглэгч үйлчлүүлэгч нар тэр компанид итгэж үйлчлүүлдэг. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар нь тусгай зөвшөөрөлтэй болсон бөгөөд хэрэглэгчид үйллчүүлэхдээ тусгай зөвшөөрлийг шалгаж үйлчлүүлэхийг уриалж байна.  Саяхан нэгэн компани хэрэглэгчдийг хохироож мөнгө авч залилсан нэгэн ноцтой хэрэг гарсныг сэрэмжлүүлэн хүргэж байна.

Централ рийл истэйт, Бридж рийл истэйт компаниуд нь хүмүүсийг залилсан асуудлаар цагдаад шалгагдаж буй мэдээлэл байна.

Энэ компани нь үл хөдлөх хөрөнгүүдийг мөнгө зээлүүлж, түрээслүүлдэг бөгөөд нилээн хэрэглэгчдээс мөнгө авч залилсан нь тогтоогдсон байна. Энэ компани нь үл хөдлөх хөрөнгийн ANR холбооны гишүүн компани юм байна. Тусгай зөвшөөрлөө аваагүйгээр үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарт үйл ажиллагаа явуулж байсан нь ноцтой баримт.  Холбоонуудын гишүүн компани нь ийм хариуцлагагүй байгаад маш харамсалтай. Цаашдаа энэ мэргэжлийн холбоодуудыг цэгцэлж үнэхээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж хариуцлага хүлээдэг холбоо мөн үү эсэхийг төр шалгадаг баймаар байна. 

Хэрэглэгчид компаниар үйллчүүлэхдээ тусгай зөвшөөрөлтэй компани эсэхийг Санхүүгийн Зохицуулах Хорооны вэб сайтаар орж шалгах боломжтой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.