Хавдар судлалын үндэсний төвд короновирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэн талаар эх сурвалж мэдээллээ.  Тус эмнэлгийн хоёр эмчээс короновирус илэрсэн байна. Тиймээс 12-р сарын 25-н буюу  өнөөдрөөс тус эмнэлэг иргэдэд үйлчлэхгүй болохыг анхааруулжээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өглөө.
Тэрбээр “Хадвар судлалын үндэсний төв 600 гаруй эмч, ажилтантай. Үүнээс 324 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс урьдчилсан байдлаар короновирусийн халдвар илэрсэн. Гэхдээ баталгаажуулах шинжилгээ хийж байж батлагдана. Халдвар батлагдвал тухайн үед зарлана. Хавдар судлалын үндэсний төв дээр хариу арга хэмжээ авсан. Үлдсэн 300 хүнээс болон тухайн тасагт үйлчлүүлсэн хүмүүсээс шинжилгээ авч байна.” гэлээ.  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.