Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн мэндчилгээг Монгол-Энэтхэгийн Парламентын бүлгийн нэрийн өмнөөс Энэтхэг Улсын ард түмэн, Парламент, Засгийн газар болон Эрхэмсэг ноён Элчин сайд Мохиндэр Пратап Сингх Танд дэвшүүлье. Өнө эртний холбоотой Монгол, Энэтхэг улс 65 жилийн тэртээ дипломат харилцаа тогтоосноос хойш бидний харилцаа тасралтгүй урагшилж, эдүгээ хоёр ард түмний нийтлэг эрх ашиг, нэгдмэл үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилан 2009 оноос Иж бүрэн түншлэлийн, 2015 оноос Стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгаад УИХ дахь Монгол Энэтхэгийн парламентын тэргүүний хувьд сэтгэл хангалуун байна. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Модигийн 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлал, мөн 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг Улсад айлчилж “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” гаргасан нь харилцааны цар хүрээг улам өргөжүүлсэн билээ. Хоёр орны Парламент 1995, 2001, 2016 онд "Хамтын ажиллагааны протокол" байгуулж, хоёр орны парламентын харилцаа ч өргөжин тэлсээр байна.Манай хоёр орны харилцааг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Та бүхэнд УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархалж, цаашид бидний харилцаа бүх чиглэлээр эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье.

Image may contain: 2 people
Image may contain: 2 people, people sitting and indoor
Image may contain: 9 people, people standing
Image may contain: 3 people
Image may contain: 4 people
Image may contain: 2 people, people standing
Image may contain: 4 people, people standing, sky, outdoor and nature

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.