ЗГ-аас өвөлжилт хүндэрсэн 5 аймгийн 40 мянган малчин өрхийг тус бүрт нь 300 мянган төгрөгийн тэжээлээр хангах шийдвэр гарлаа. Түүнчлэн Улсын Онцгой комиссоос нөөцөд байгаа 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад хүргүүлэхээр боллооЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудын малчдад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, өвөлжилт хүндрэлтэй байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, болон Говь-Алтай, Өвөрхангай аймгийн зарим сумдад отроор явж байгаа малчдад зориулагдах юм.Тэжээлийн тээвэрлэлт болон зохион байгуулалттай холбоотой ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцах юм.

Image may contain: one or more people, outdoor and nature

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.