Украиныг бид Варшаваас хавсран суудаг. Надтай цуг бусад 10 улсын элчин сайд нар ИЖБ барьсан. Бидэнд тус бүр ямар нэг зүйл хэлэх 30 секундын хугацаа өгсөн. Би өгсөн боломжийг ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, урилгыг нотолж, Монголд удахгүй айлчилж, ЭСЯ-аа нээж, эдийн засгийн харилцаагаа урагшлуулна гэдэгт найдаж байгаагаа хэлсэн. Тэр инээгээд миний бага насны дурсамж Монголтой холбоотой гэв. Хариуд нь би та Монголд очвол аав ээжийгээ дагуулаад очоорой гэсэн. Ерөнхийлөгч Зеленьскийн аав ээж олон жил Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг барилцаж байсан инженерүүд юм. Зеленьский Ерөнхийлөгч Монголд айлчилвал хоёр улсын харилцааг түүний дотор эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд их түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Киевт би цөөнгүй ирж байлаа. 6 жилийн өмнө хамгийн сүүлд ирсэн санаж байна. Майданы дараах амаргүй үе байлаа. Энэ удаа ирэхэд Киев хот улам сайхан болж, хүмүүс нь илүү тайван, ирээдүйдээ итгэлтэй болжээ. Уулзалтууд хийхэд Монголтой худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжүүлэх маш их сонирхолтой байна. Гадаад харилцааны дэд сайдтай нь уулзаж бараг цаг гаруй ярьж суусан. Украинд юм хямд, чанар сайн, манай бизнесийнхэн анхаарах ёстой чиглэл мөн.

Image may contain: 1 person, standing
Image may contain: one or more people and people standing
Image may contain: 1 person, standing and suit
Image may contain: one or more people and indoor
Image may contain: 3 people, people standing and suit
Image may contain: one or more people and indoor
No photo description available.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.