Мэдээ.МН

 УОК-ын шийдвэрийн дагуу арилжааны зарим банк энэ сарын 23-наас тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжгүй иргэдэд үйлчилж эхэлсэн. ХААН банкны нийслэл дэх 12 салбар нэгж энэхүү үйл ажиллагаа явуулж буй юм. Тус банкны нийслэл дэх Ард тооцооны төвд өнгөрсөн хугацаанд 2500 иргэн үйлчлүүлээд байна. 

Арилжааны банкууд сар бүрийн эхний өдрөөс тэтгэвэр олгодог. Энэ хүрээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын зэрэгт шилжсэн өнөөгийн нөхцөлд заавал банк орж дугаарлаж бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс ахмадуудыг аль болох тэтгэврээ картаар авахыг зөвлөж байна.

ХААН банкнаас картгүй иргэд, өндөр настнуудад үнэ төлбөргүй карт хэвлүүлэн өнөөдрөөс тараан хүргүүлж байгаа талаар ХААН банкны нийслэл дэх Ард тооцооны төвийн захирал Б.Буяндэлгэр хэллээ. 

Картжуулах ажлыг цахимаар зохион байгуулж, аль болох зайнаас, цахим банкны үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Тэтгэвэр олгохтой холбогдуулан ХААН банк өнөөдрөөс нэмж 10 салбар нэгжийг ажиллуулж байна. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.