ЛАВЛАГАА - Орхон аймаг - Эрдэнэт хот

Хөл хорио тогтоосон Архангай аймаг тэр дундаа Батцэнгэл сумдад идэш хоол хийсэн иргэд шинжилгээнд хамрагдаж, гэрийн тусгаарлалтад байхыг сануулж байна. Орхон аймагт нэмж халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Батлагдсан 22 тохиолдолын ойрын хавьтал 428, дам хавьталын 4721 иргэн байна. Аймгийн хэмжээнд нийт 17475 иргэнд түргэвчилсэн шинжилгээ хийгдсэн. Үүнээс БОЭТ-д 1091, ХӨСҮТ-д 1026 сорьцонд PCR шинжилгээ хийсэн. Өчигдөрийн тухайд 30 сорьцонд PCR шинжилгээ хийсэн бөгөөд бүгд сөрөг гарсан. Гэрийн тусгаарлалтад 334 хүүхэд, ажиглалт тусгаарлалтын 7 байранд 166 иргэн. Эдгээр гэрийн тусгаарлалтад байгаа болон ажиглалт тусгаарлалтын байранд байгаа иргэд ажиглалт тусгаарлалтын байрнаас гарсан тохиолдолд дахин гэрийн тусгаарлалтад 14 хоног байх журамтай. Ажиглалтын байрнаас гэрийн тусгаарлалтанд шилжсэн 30 иргэн, Сэлэнгэ аймагт самранд явсан иргэд болох 68 иргэн нийт 98 иргэн мөн гэрийн тусгаарлалтад байна. Нийт 22 батлагдсан тохиолдлын нууц хугацаа нь дунджаар 7,9 хоног буюу 3-10 хоногт эхний шинж тэмдэг илэрч байна.

Эх сурвалж Орхон аймгийн онцгой комисс

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.