Монгол поп опера “Uvertura” хамтлагийн “Uvertura2020” онлайн тоглолт  2020-11-29-ны өдрийн 19:00 цагт болох гэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэ удаагийн тоглолт Unilive, DDISH, Looktv-ээр шууд дамжуулагдах гэж байна.

“Uvertura2020” онлайн тоглолтын орлогын тодорхой хувийг зорилтот бүлгийн айл өрхөд тусламж болгон хүрэхээрээ энэ удаагийн тоглолт онцлогтой.

Тоглолтод тус хамтлагийн хит дуунууд болон шинэхэн уран бүтээлүүдээс дуулагдах юм.

Сонгодог, сор бүтээлүүд дуулагдах энэхүү тоглолтод МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Д.Үүрийнтуяа, Хөсөгтөн хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид, ЦДБЭЧ-ын  эстрад симфони хөгжимчид, ДБЭТ-ын утсан хөгжимчид урилгаар оролцож байгаа аж.

Амралтын нэг өдрийг гэр бүлээрээ сонгодог бүтээл үзэж сэтгэлийн цэнгэл эдлээд бусдад туслах боломжийг олгож буй уг тоглолтыг та 6000 төгрөгөөр үзэх боломжтой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.