НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд нийслэлийн 2021 оны төсвийн төслийг өргөн барилаа. Мөн Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл батлуулах тухай, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай, Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн хугацааны үндсэн чиглэлийг батлах тухай, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг батлах тухай нийт таван бодлогын баримт бичгийг хуулийн хугацаанд өргөн барилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.