Дэлхийн 219 улс оронд бүртгэгдээд байгаа коронавирусын халдвар Монгол улсад гаднаас зөөрлөгдөн ирсэн цагаас эхлэн одоог хүртэл ард түмнийхээ эрүүл мэнд, улс орныхоо аюулгүй байдлын төлөө энхийн манаанд цаг нарыг умартан хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн олон олон баатруудын томоохон төлөөлөл бол яахын аргагүй цагаан нөмрөгт эмч, сувилагч нар юм.

Тэгвэл Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг, “Тиффани фарм” эмийн сангийн хамт олноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнөөдөр /2020.11.23/ аюулт өвчний голомтод, эрүүл энхийн төлөө тэргүүн эгнээнд зогсож буй ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасгийн хамт олонд дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн хандивлалаа.

Энэ үеэр Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн Ерөнхий захирал М.Түвшинбаяр “Манай эмнэлгийн эмч сувилагч нар уламжлалт анагаахын тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэдгээ илэрхийллээ.

“Тиффани Мед” эмнэлэг, “Тиффани фарм” эмийн сангийн хамт олноос мэргэжил нэгт эмч, эмнэлгийн алба хаагчдадаа дараах багц бүтээгдэхүүнийг хандивлалаа.

Үүнд:

-Орчны долгионы хор саармагжуулж, агаар цэвэршүүлэх үр өгөөжтэй тасалгааны цэцэгс

-43 хувийн үхрийн ясны хольцтой, пептидээр баялаг, хавдар эсэргүүцэх чадвартай цайны гангар шаазан аяга

-Нимбэг, бадамлянхуан навч, удвал цэцэг, долоогоно, мөсөн чихэр, сарнайн навч агуулсан дархлаа дэмжих, бодисын солилцоо сайжруулах органик будаггүй цай

-Уламжлалт Анагаах Ухааны эртний жороор бүтээсэн, далайн давс, улаан усан үзмийн мод, лаванда, хатаасан цагаан гаа тэргүүтэй 26 төрлийн эмийн ургамлаар баяжуулсан хий дарах, өвчин намдаах, цусны эргэлт дэмжих, тайвшруулах үйлчилгээ бүхий эмчилгээний халуун жин зэргийг хандивласан юм.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдгийн адилаар энэ хэцүү цаг үед нойр хоолоо хасан зүтгэж буй ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасгийн хамт олонд сэтгэлийн хандив болгон дархлаа дэмжих бүтээгдэхүүн хандивласан Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг, “Тиффани фарм” эмийн сангийн хамт олонд талархал илэрхийлье.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.