Хоолойгоо утах

Хэрэв танд вирусын гаралтай ханиадны шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй хоолойн утлага хийгээрэй. Энэ нь таны хамрын хөндийг цэвэрлэж, амьсгалын замыг чийгшүүлнэ.

  • 3-4 дусал гаатай эфирийн тосыг савтай буцалсан усанд хийнэ. Үүндээ нүүрээ ойртуулж, суух бөгөөд толгойгоо алчуураар бүтээж, уурыг гадагшлуулахгүй байх тал дээр анхаараарай. Өдөрт хэд хэдэн удаа тус аргыг хэрэглэнэ.
  • Ванндаа халуун ус тос, угаалгын өрөөний хаалгаа хаагаад ууранд нь 5-10 минут сууна. Өдөрт 2 удаа хийнэ.

Жирэмсэн эхчүүд болон хэт бага насны хүүхэд, даралт өндөртэй хүмүүс хэрэглэж болохгүй.

Хоолойгоо утах

2Давстай ус

Давстай ус нь хамрын хөндий болон хоолойг цэвэрлэх нэгээхэн арга билээ. Энэ нь таныг тайван амьсгалахад тус болж, ханиадыг намдаана.

  • 1/4 халбага давсыг нэг аяга халуун бүлээн усанд хийж, давсыг хайлтал хутгана. Уусмалаа зүүгүй шприц эсвэл өөр тохирох саванд хийн, тонгойж байгаад уусмалаа шахах аж. Үүнийгээ хамартаа гүнзгий татаж оруулан хэсэг байлгаж байгаад нийж гаргах бөгөөд хэд хэдэн удаа ингэж татаж угаах юм шүү. Харин эргүүлэн нийхдээ нэг талын хамрын нүхийг бөглөж байгаад нөгөө талаа нийж гаргаад хоёр талыг ийнхүү ээлжлэн нийж цэвэрлэх ёстой.
  • 1 халбага давсыг 1 аяга бүлээн усанд хийж, хутгаад үүгээрээ өдөрт 2-3 удаа хоолойгоо зайлна. Энэ нь хоолойн өвдөлтийг намдаана.
Давстай ус

3Цагаан гаа

Вирусын гаралтай халдвар өвчнийг эмчлэх хамгийн шилдэг аргуудын нэг бол цагаан гаа юм. Энэ нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул богино хугацаанд үрэвслийг намдаадаг байна. Үүнээс гадна цагаан гаа нь дархлааны системийг дэмжиж, сайжруулна.

  • Өдөрт хэд хэдэн удаа жижиг цагаан гааг давсаар амтлан зажилж иднэ.
  • Цагаан гааг жижиглэн хэрчээд, нэг аяга халуун усанд хийж, 5-7 минут буцалган, цай болгоно. Үүндээ бага зэрэг зөгийн бал хийн амт оруулж уугаарай. Өдөрт 3 удаа ууна.
Цагаан гаа

4Сармис

Дархлааг сайжруулж, ханиадыг нам дарах бас нэгэн арга бол сармис юм. Энэ нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд үрэвслийг хурдан намдааж, ахин ханиад хүрэхээс ч сэргийлнэ.

  • Өдөр тутамдаа хоол хийхдээ 2-3 ширхэг шинэхэн сармис хэрэглэж байгаарай.
  • 1 хумс жижиглэн хэрчсэн сармис, чимх халуун чинжүү, 2 халбага алимны цуу, 1 амны халбага зөгийн балыг нийлүүлэн, нэг аяга халуун усанд хийж хутгаж, ууна. Өдөрт 2-3 аягыг уугаарай.
  • Эмчээс зөвлөгөө авч, сармисны нэмэлт эм бэлдмэлийг хэрэглэж болно. 
Сармис

5Агаар чийгшүүлэгч

Энэ нь агаарыг чийгшүүлж, хамрын хөндийг цэвэрлэж, амьсгалахад хялбар болгодог аж. Ялангуяа үүнийг унтаж амрахдаа асаах аваас таныг тун ч тав тухтай амраахаас гадна хамрын тань битүүг арилгаж, хамгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ.

  • Унтлагын өрөөндөө асааж, агаараа чийгшүүлээрэй.
Агаар чийгшүүлэгч

6Тахианы шөл

Олон төрлийн витамин, шим тэжээлийг агуулах тахианы шөлийг заавал хийж уугаарай. Энэ нь ханиадны шинж тэмдгүүдийг арилгаж, ядаргаа тайлна. Тахианы маханд агуулагдах амино хүчил нь маш хүчтэй антиоксидант бөгөөд эдгэрэх процессыг түргэсгэнэ.

Орц:

  • 2  кг тахианы шулсан мах
  • 900 грамм тахианы далавч
  • 3 ширхэг том хэмжээтэй сонгино
  • 1 ширхэг амтат төмс
  • 3 ширхэг цагаан лууван
  • 2 ширхэг манжин
  • 2 ширхэг том улаан лууван
  • 5 салаа цоохор майлз
  • Яншуй, давс, чинжүү амталгаагаар

Хийх арга: Том саванд шулж хэрчсэн тахианы махаа хийж, дээрээс нь хүйтэн ус хийн буцалгана. Цоохор майлз болон яншуй бусад бүх хүнсний ногоог хэрчиж, амтлагчийн хамт дээр нь нэмж хийнэ. Ийнхүү ойролцоогоор 90 минут орчим зөөлөн гал дээр буцалгах хэрэгтэй. Ингэснээр хүнсний ногоонууд ялз болж, шөлөндөө уусч илүү сайхан амтыг оруулах юм. Мөн хоолыг гаргахаас өмнө багахан яншуй нэмж өгвөл шөл илүү амттай болох болно.

Шөлөө уусны дараа салхи авахуулахгүй дулаан хөнжилдөө ороод хэсэг унтаж амарвал шөлний үр дүн илүү нэмэгдэх аж. 

Тахианы шөл

7Зөгийн бал

Зөгийн бал нь бие дэх бактерийг устгаж, таны ханиадыг эмчлэх болно. Мөн энэ нь өөртөө их хэмжээний антиоксидант агуулдаг тул богино хугацаанд ханиадыг эдгэрүүлэх аж.

  • 1 ширхэг нимбэгний шүүс, 1 халбага зөгийн балыг 1 аяга бүлээн усан дээр нэмж хутгаарай. Үүнийгээ өдөрт 1-2 удаа ууна.
  • 1 халбага зөгийн балыг аяга бүлээн сүүтэй хольж, өдөрт 1-2 удаа уугаарай.
Зөгийн бал

8Шингэн уух

Ханиад хүрсэн үед шингэн зүйл их хэмжээгээр уух шаардлагатай. Ус, кафейны агууламжгүй ундаа зэргийг ууж болно. Энэ нь эдгэрэх процесст чухал ач холбогдолтой.

  • Өдөрт их хэмжээний ус уухын зэрэгцээ жимсний шүүс, ногооны шөл ууж болно.
  • Чихрийн өндөр агууламжтай, кафейнтэй согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа ууж болохгүй. 
Шингэн уух

9Нарнаас эрч хүч авах

Дархлааны системийг сайжруулах гол зүйл бол Д витамин байдаг. Харин Д витаминыг та өглөө ургах нарнаас аваарай. 

  • Гадаа гаран гараа дэлгэж, нүүрээ нар руу харуулж, 15 минут зогсоорой. 
  • Хэрэгтэй гэж үзвэл, эмчид үзүүлэн Д витаминыг худалдан авч ууж болно. 
Нарнаас эрч хүч авах

10Сайн унтаж амрах

Хэрэв танд вирусын гаралтай ханиадны шинж тэмдэг илэрвэл, дулаан хөнжилдөө орон сайтар амрах шаардлагатай. 

Унтаж амрах нь ханиадыг намдаах аргуудын нэг бөгөөд ядарч, сульдахыг бууруулж, биеийн тайвшруулна.

Сайн унтаж амрах

Зөвлөмж

  • Ургамлын гаралтай ногоон цай ууж болно.
  • Дулаан хувцас өмсөөрэй. Даарч огт болохгүй. 
  • С витаминаар баялаг хоол хүнс хэрэглэж, дархлаагаа дэмжээрэй.
  • Хүнд мах, чихэр амттангаас татгалзаарай.
  • Болж өгвөл тамхинаас хэсэгтээ татгалзах шаардлагатай. 

Зураг

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.