Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хүнсний бараа бүтээгдэхүүнийн хангамж, нийлүүлэлт, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд өндөг үйлдвэрлэдэг томоохон ахж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүлэн, хариу арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, НВЦ трейдинг, Түмэн шувуут ХК-д Улсын байцаагчийн албан шаардлагыг 11 сарын 14-нд хүргүүллээ. 1. 2020.10.30-ны өдрийн "Бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт оруулах тухай" тушаалыг хүчингүй болгох. 2. Үнэ буулгасан талаарх мэдээллийг харилцагч болон олон нийтэд нэн даруй мэдээлэх. 3. Өндөгний түгээлтийг жигд хуваарилан дундын бөөний худалдаачдаар дамжуулахгүй, орон сууц, гэр хорооллын жижиг дэлгүүрүүдэд хүртээмжтэй түгээн, өндөгний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх. 4. Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байхыг харилцагч нартаа шаардаж ажиллах. 5. Өндөгний үнийн түвшинд тогтвортой байлгах Дээрх албан шаардлагыг хүлээн авч өндөг үнийн өсөлтийн тушаалаа НБЦ ХХК хүчингүй болгосон байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.