Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусч байгаатай холбогдуулан Фэйсбүүк цахим хуудсыг түр хугацаанд идэвхгүй болгох зааврын явуулж байна.

Асуулт: Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1.3-д заасан “бусад цахим хуудас” гэснийг хэрхэн ойлгох вэ?

Хариулт: “Бусад цахим хуудас” гэснийг Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 3.1.9-д заасны дагуу ойлгох бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны баталсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын 6.2.1-д заасны дагуу бусад цахим хуудас нь сонгуулийн сурталчилгаа явуулах тохиолдолд сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс шууд харилцах төлөөлөгчийг томилж Харилцаа холбооны зохицуулах хороонд бүртгүүлсэн байх үүрэгтэй. ФЭЙСБҮҮК ЦАХИМ ХУУДСЫГ ТҮР ХУГАЦААНД ИДЭВХГҮЙ БОЛГОХ ЗААВАР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.