Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам ирэх 11 дүгээр сараас хэрэгжинэ. Өмнө нь аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлдөг байсан. Харин энэ өвөл шөнийн тарифыг 100 хувь тэглэхээр шийдвэрлэжээ. “Ингэснээр орон нутгийн агаарын бохирдол буурч, иргэд ая тухтай нөхцөлд амьдрах боломж бүрдэнэ” гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ярилаа.

Mongolian National Radio · Аймгийн төвийн хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл хотын 120 мянга орчим айл өрх, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын 1500 орчим айл өрх хамрагдаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.