Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн хуралдлаа.

Энэ удаагийн хуралдааныг Аймгийн Засаг даргын орлогч С.Түвшинжаргал удирдан явууллаа. Шуурхай хуралдаанд зарим алба хэлтэс, газрын дарга нар мэдээлэл хийв.

Орхон аймгийн хэмжээнд энэ жил нийт 4972 га талбайд тариалалт хийсэн. Үүнээс үр тариа 3940 га, малын тэжээл 220 га, тосны ургамал 60 га, төмс 366 га, хүнсний ногоо 382 га талбайд тариалжээ.  Ургацын урьдчилсан балансаар үр тариа га.гаас 17,6 төмс 111,5, хүнсний ногоо 122, тэжээлийн ургамал 11,  тосны ургамал 5 центнер тус тус хурааж авах урьдчилсан баланс гарчээ. Нийт хурааж авах ургацаа дотоодынхоо хүнсний хэрэгцээнд тооцож үзэхэд улаан буудай 100, төмс мөн 100, хүнсний ногооны 5 хувийг хангах урьдчилсан тооцоо гарсан байна. 

Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Булган аймгийн Орхон, Бугат, Сэлэнгэ, Хангал сумдаас нийт 11.000 шоо.метр түлээний мод ойгоос бэлтгэх эрхийн бичиг олгохоор болсон байна.  Одоогийн байдлаар Орхон сумаас 1500 шоо.метр, Хангал сумаас 30 шоо.метр, нийт 1530 шоо.метр түлээний мод ойгоос бэлтгэх эрхийн бичгийг тус тус олгожээ.

Орон нутгийн болон Улсын төсвөөр хийгдэх ажлын саналуудыг багийн иргэдээс цахимаар авах sanal.erdenet.mn цахим системийг 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн ажиллуулж эхэлсэн. Ингэснээр иргэдийн санал авах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж байна.

Гэр хорооллын айл өрхийн хог ачилтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор 3 бригад 9 автомашин ажиллаж байна. Ингэхдээ 1 машин 4 удаагийн давтамжтайгаар 7 хоногийн 6 өдөр ажиллаж байгаа. Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 07-ны өдөр Наран багийн айл өрхийн хог хаягдлыг ачиж тээвэрлэж эхлэхээр болжээ.

Хуралдааны төгсгөлд Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Тамгын газрын дарга Д.Соёлчхүү нар замын нөхөөсийн ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын ажилын хяналтыг сайжруулах, чанартай гүйцэтгүүлэх талаар анхаарч ажиллахыг холбогдох албаныханд ахин санууллаа.

                                                                                                                                                        Мэдээллийн төв 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.