Монгол улсын Төрийн албаны зөвлөл чиг үүргийнхээ дагуу төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах талаар анхааран ажилладаг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөлөөс Төрийн байгууллагуудын ёс зүйн нэгдсэн зөвлөгөөнийг өчигдрөөс эхлүүлээд байна.      Энэхүү зөвлөгөөнд манай аймгаас Төрийн захиргааны байгууллагын Ёс зүйн хороо, төрийн үйлчилгээний байгууллагын ёс зүйн хорооны тус бүр 2 дарга Улаанбаатар хотод очиж Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн хуралдаанд оролцож байгаа бол бусад байгууллагын ёс зүйн хорооны дарга, гишүүд аймаг орон нутгаасаа цахимаар оролцож байна.        Энэхүү зөвлөгөөн өнөөдөр үргэлжлээд өндөрлөнө.  Мэдээллийн төв 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.