Өчигдөр Улсын тэргүүний Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн шинэ дотуур байрны нээлт боллоо.  Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан, Жаргалант сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох, Засаг дарга Б.Зоригтбаяр, сургуулийн захирал Д.Нямдаваа болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон албаны хүмүүс байлцлаа. Орхон аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль 43 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Одоо тус сургуульд 538 сурагч, 58 багш ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна.  Малчдын хүүхдийг сурч боловсрох таатай орчин бүрдүүлсэн тус дотуур байрыг н.Нямсүрэн захиралтай “Кенжикү” ХХК  нэг жилийн хугацаанд чанартай хурдан шуурхай барьж ийнхүү ашиглалтад оруулжээ. Тус дотуур байр нь 80 хүүхдийн хүчин чадалтайгаас одоогийн байдлаар малчин айлын 61 сурагч байрлаж, тав тухтай, дулаан орчинд сурч хүмүүжих боломжтой болж байна. Мэдээллийн төв

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.