Хувийн тэтгэврийн санг зохион байгуулах талаар санал солилцлоо

ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

УИХ-ын гишүүг Н.Учрал, Б.Саранчимэг, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар нарын 5 гишүүн  Хувийн тэтгэврийн тухай хуулийг санаачлан, 2020 оны 05 дугаар сарын 13-нд төслөө УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх төслийн жагсаалтад оруулаад байгаа.

Тэтгэврийн шинэчлэл хийх, хууль хэлэлцэхийн өмнө өнөөдөр хувийн тэтгэврийн санг зохион байгуулан ажиллаж байгаа хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Монгол Улсад тэтгэвэр авч байгаа иргэдийн 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл тэтгэвэр авч байгаа бол 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тэтгэвэр авч байна. 53 хувь нь 350 мянгаас доош тэтгэвэр авч байна. Тиймээс тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд Хувийн тэтгэврийн хуулийг боловсруулсан.

Энэ хуулийг батлан гаргаснаар НДШ-д төлж байгаа 24 хувийн 17 хувийг Тэтгэврийн даатгалд төлж байгаа. 17 хувийн дөрвөн хувийг Хувийн тэтгэврийн санд хийх боломжтой болгох эрх зүйн зохицуулалтыг хийж өгч байгаа юм.

Ингэснээр сая төгрөгийн цалинтай хүн дөрвөн хувь буюу 40 мянган төгрөгийг Хувийн тэтгэврийн сандаа төлнө. Хүүгээс хүү бодох аргачлалаар бодвол чамгүй хуримтлалтай болох боломжтой юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.