Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуусан "Ажлын хэсэг” Орхон аймагт ажиллаж байна.

   Ажлын хэсэгт ЭМЯ, ОБЕГ,  МХЕГ, ХӨСҮТ,  ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын холбогдох мэргэжилтнүүд багтаж  "Коронавируст халдварын цар тахлын үеийн орон нутгийн штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх” сэдэвт сургалтыг энэ сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулах юм.

Аймгийн Онцгой комисс, шуурхай штаб, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх багийн гишүүдийг чадавхжуулах онол, дадлага хосолсон сургалтад аймгийн ЗДТГ, ОБГ, ЭМГ, Цагдаагийн газар, МХГ зэрэг холбогдох байгууллагуудын 100 гаруй алба хаагч оролцож, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл, бэлэн байдлаа хангах мэргэжлийн ур чадвараа дээшлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.